Л.Мягмаржавыг “Алтан Од” одонгоор шагнажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-12-17 11:41:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. M-Си-Эс Кока-Кола компанийн гүйцэтгэх захирал, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржавыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнажээ.


Шинэ оны босгон дээр МҮОХ-ны "Бөртэ чоно-2019" тэргүүн дээд шагнал гардуулах ёслолоос “Оны шилдэг эрэгтэй тоглогч”-оор Монгол Улсын 3х3 сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням, “Оны шилдэг дасгалжуулагч”- аар Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч С.Тулга нар амжилтаараа шалгарсан юм. Мөн “Оны шилдэг баг”- аар Монголын Улсын 3х3 сагсанбөмбөгийн үндэсний эмэгтэй шигшээ баг тамирчид тодорсон билээ.


Ийнхүү М-Си-Эс групп, М-Си-Эс Кока-Кола ХХК -ийн 15 жилийн турш тууштай дэмжиж ажиллаж байгаа Sprite 3x3 нийгмийн хариуцлага нь үр дүнгээ үзүүлж, баг тамирчид томоохон амжилтуудыг гарган хөгжөөн дэмжигч, хамтран ажиллагчдаа урамшуулсан сайхан жил болж шинэ 2020 оноо угтаж байна.

Холбоотой мэдээ