“Хүүхэд хамгааллын танхим”-ыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-12-18 17:48:42

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Мөнххаан сумын М.Дугаржавын нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль “Хүүхэд хамгааллын танхим”-тай болжээ. Тус танхимыг орон нутгийн хөгжлийн сангийн таван сая төгрөгийн санхүүжилтээр байгуулан ийнхүү ашиглалтад оруулжээ.

Энэхүү танхимд хүүхэд хамгааллын бүхий л үйлчилгээг үзүүлэх боломжтой бөгөөд, бичил хэлбэрийн сургалт, бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх, хүүхэд хөгжүүлэх бүх талын нөлөөллийн ажил явуулах аж.

Танхимтай болох саналыг сумын ИТХ-ын төлөөлөгчид бүгд дэмжсэнээр зохих хөрөнгө шийдэгдэж, нэг ангийг тохижуулан, ажлаа гүйцэтгэж дуусаад байна. Манай сургууль 960 хүүхэдтэй, тэдний 90 орчим нь дотуур байранд амьдардаг. Тэгэхээр хүүхэд хамгааллын танхимаар дамжуулан сурагчид руу чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь сургууль маань 12 жилийн сургалттай учир яг сурагчдад зориулсан ийм танхим зайлшгүй шаардлагатай байсан гэдгийг сургуулийн нийгмийн ажилтан С.Тунгалаг ярилаа. 

Холбоотой мэдээ