Магадлан итгэмжлэгдсэн спортын клубүүдэд батламж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-12-20 15:13:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын клубийг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зохион байгуулалт, хэрэгжилтийг хангах орон тооны бус зөвлөлийн дүгнэлт, боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалаар спортын клубийг магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан  фитнесс клубийг магадлан итгэмжилж, батламж олголоо.

“Zaya`s”, “Ханан жим”, “Максимус”, “Wise gym”, “Титан”, “Эмпайр”, “Gold`s gym” фитнесс клубийг энэ сарын 18-наас эхлэн фитнессийн чиглэлээр хоёр жилийн хугацаатай, “Adrenalin”, “Mакс спиннинг” клубийг нэг жилийн хугацаатай тус тус магадлан итгэмжиллээ.  

Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн спорт клубийн тоо 13 болж, иргэдэд биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний үйлчилгээг стандартын шаардлага хангасан эрүүл, аюулгүй орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч, арга зүйчээр өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал, хөтөлбөрөөр хичээллэх боломж бүрдэж байна.

Магадлан итгэмжлэгдсэн спорт клубийн батламжийг БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг гардуулсан юм.

Холбоотой мэдээ