Ялалтын баярыг тохиолдуулан Казахын дугуйчин АНУ-аар аялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-24 17:26:41
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Sputnik/. Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан унадаг дугуйгаар АНУ-ыг хөндлөн гулд аялж байна гэж Казахын шоу продюсер, аялагч Талгат Жумабеков мэдэгджээ.


Унадаг дугуйн аяллаа Аляска муж улсаас эхэлсэн тэрбээр Вашингтон муж улсад хүрэхээс өмнө АНУ-ын хойд нутаг болон Канадын нутгийг хөндлөн гулд туулжээ. Аяллынхаа үеэр тэрбээр Дэлхийн II дайны үеийн Америк, Зөвлөлтийн цэргүүдийн бүх дурсгалд цэцэг өргөж, Зөвлөлт холбоот улс руу цэргийн нисэх онгоц тээвэрлэж явсан нисгэгчдэд хүндэтгэл үзүүлжээ. Мөн тэрбээр Нью Йорк хотыг дайран өнгөрөхдөө Америкийн “Merchant Marines Memorial” дурсгалт газраар зочилсон байна. 


Жумабековын гол зорилго бол Хойд Америкийн хойд цэгээс Өмнөд Америкийн өмнөд хязгаарт хүрэх явдал аж. Тэрбээр одоогийн байдлаар Куба, Ямайка, Доминиканы Бүгд Найрамдах улс зэрэг нийт 23 улс орноор, 30 мянган километр замыг туулахаар төлөвлөсөн байна. Өмнө нь олон улс орноор аялж байсан бөгөөд хил давахад ямар нэгэн асуудал тулгардаггүй байсан гэдгийг Жумабеков  цохон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ