Энэ онд боловсролын салбарт 20 орчим барилга шинээр ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-12-25 22:32:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/ 2019 онд Говь-Алтай аймгийн боловсролын салбарт 21 барилга байгууламж шинээр ашиглалтад оржээ.

Тодруулбал, тус аймгийн таван суманд сургуулийн дотуур байр, дөрвөн суманд спорт заал, долоон суманд Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өргөтгөл, 10 суманд цэцэрлэг бүрэн ашиглалтад орсон байна. Хамгийн сүүлд Говь-Алтай аймгийн Дарив сумд 12 дугаар сарын 23-ны өдөр 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад оржээ. Сургуулийн барилгын шавийг 2018 оны долоодугаар сард тавьж байсан бол ийнхүү олон хүний сэтгэл зүтгэлээр сүндэрлэн босч Дарив нутгийн ирээдүй болсон хүүхэд багачууд шинэ байрандаа хичээллэж эхэллээ.

2019 онд тус аймгийн боловсролын салбарт өрнөсөн бүтээн байгуулалтын ажлыг бусад аймагтай харьцуулахад 2-3 дахин их бөгөөд сүүлийн 10 жилд тус аймагт хийгдээгүй төсөв хөрөнгө хуваарилагдсан хэмээн холбогдох албаныхан мэдээлэв.


Холбоотой мэдээ