“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн маргааш болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр НЗДТГ-аас нийслэлийнхэндээ зориулан 12 дугаар сарын 31-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг.
Энэ жилийн цэнгүүний талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НМХГ-ын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн НТҮГ-ын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа, НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал нар мэдээллээ.
Цэнгүүний үеэр төв талбайд ААН, байгууллагууд
халуун ундаа, зууш баярын худалдаа гэх мэт төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх юм.
НМХГ-ын дэд дарга Б.Батшагай, “Баярын
үдэш хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Улсын 31 байцаагч хяналт тавьж
ажиллана. 15 аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөл авсан. Эдгээр байгууллагын
хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хяналт тавьж ажиллана” гэж мэдээллээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа
Г.Нэргүй, “Он солигдох мөчид иргэд төв
талбай болон нийслэлийн 9 дүүрэгт салют буудуулдаг. Иргэдийн санамсар
болгоомжгүй байдлаас болж гэмтэх эрсдэлтэй учраас сонор сэрэмжтэй байхыг
анхааруулж байна” гэв.
Баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд 18
их багтаамжийн автобус иргэдэд үйлчилнэ. Талбайн хойд урд баруун зүгт 12-30
минутаас 2 цаг хүртэл автобус иргэдэд үйлчлэх аж.