Уламжлалт анагаах ухааны төв 4593 хүнийг амбулаторийн эмчилгээнд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-12-30 21:39:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Уламжлалт анагаах ухааны төв 2019 оны 11 дүгээр сарын байдлаар амбулаториор 3156 хүнийг үзлэгт хамруулан давхардсан тоогоор 4593 хүнийг амбулаторийн эмчилгээнд хамруулжээ. 

Түүнчлэн тасагт 1011 хүн хэвтүүлэн эмчилж, 7368 ор хоног ашигласан бөгөөд нас баралт болон халдварт өвчин гаргалгүй ажилласан байна. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас 2019 онд дэвшүүлсэн “Инээмсэглэл эерэг хандлага” үйлчлүүлэгчдэд болон ажилчдынхаа дунд чанарын аян, “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулсан бөгөөд “Архигүй Алтай хөтөлбөр”-ийн хүрээнд архигүй хамт олон болох зорилтыг тавин ажиллаж байна.

Тус хамт олон ард иргэдэд өрнө-дорны анагаах ухааны онол арга зүйг хослуулан эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх үйл ажиллагааг ёс заншил, ахуй нөхцөл, уламжлалтай уялдуулан чанар, хүртээмжтэй үзүүлж буй ажээ. Өдгөө уламжлалт, сэргээн засах 17 төрлийн 108 нэрийн эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу Уламжлалт анагаахын шинжлэх ухааны техникийн үйлдвэрлэлийн корпорацийн улсын чанартай ДЭМБ-ын GMP-ийн чанарын шаардлага хангасан эмийн үйлдвэрийн тан, талх, эрдэнийн үрэл болон орон нутгийн эмийн ургамлын дан эм зэрэг нийт  50-60 нэр төрлийн эмээр үйлчилгээ үзүүлдэг юм.


Холбоотой мэдээ