WADA хориотой бодисуудын жагсаалтыг шинэчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-02 11:19:54

МОСКВА. /РИА Новости/. Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг /WADA/ 1 дүгээр сарын 1-нээс хориотой бодисуудын жагсаалтыг шинэчилж эхэлжээ.


Жагсаалтад октодрин, левометадон зэрэг бодисыг шинээр нэмж оруулжээ. Түүнчлэн байгалийн болон синтетик гаралтай каннабиноид бодисын хэрэглээнд тавих хоригийг тодорхой зааж өгсөн байна.


Харин сэргээш хэмээн өмнө нь тооцогдож байсан инерцийн хий болох аргоныг жагсаалтаас хассан байна. 

Холбоотой мэдээ