ОУИМ Б.Мөнгөнтуул 13-т эрэмбэлэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-03 10:06:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотын Лужник олимпын цэнгэлдэх хүрээлэнд 2019  оны 12 дугаар сарын 25-30-нд  Хаан Салманы ивээл дор зохион байгуулсан, өндөр зэрэглэлтэй шатарчдын тэмцээнд оролцсон Их мастер Б.Мөнгөнтуул 13 дугаар байр эзэлжээ.


Тус тэмцээн түргэн болон түргэвчилсэн (блиц болон рапид) тоглолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлтэй шатарчдын дунд явагдсан элит тэмцээн гэдгээрээ онцлогтой. Уг тэмцээний түргэн тоглолтын эмэгтэйчүүдийн ангилалд оюун ухаанаа сорьсон ОУИМ Б.Мөнгөнтуул дэлхийн томчуудтай эн тэнцүү өрсөлдөж 13 дугаар байрт эрэмбэлэгдсэн бахдам амжилтаар 2019 оны сүүлийн тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Холбоотой мэдээ