Австрали улсад хүмүүнлэгийн тусламж илгээсэнд талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-03 13:47:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Воусэнийг хүлээн авч уулзав.


Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч хүний амь нас үрэгдэн, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улс мөнгөн тусламж илгээсэнд Элчин сайд талархал илэрхийлэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны илрэл болсон тусламжийг гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай байгаа зүйлд зарцуулна гэдгээ хэллээ.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаашид гамшгийг хохирол багатай даван гарна гэдэгт итгэлтэй байна хэмээв.


Күинслэнд мужийн зургаан сая гаруй га талбайг хамарсан түймрийн улмаас 19 хүн амиа алдаж, эд материалын асар их хохирол учраад байна.

Холбоотой мэдээ