Иран уран баяжуулалтаа нэмэгдүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН. /Reuters/. Дэлхийн томоохон улс орнуудтай 2015 онд байгуулсан цөмийн гэрээгээр тогтоосон хязгаарлалтуудыг үргэлжлүүлэн дагаж мөрдөхгүй гэж Иран мэдэгдсэн байна.
Өнгөрсөн ням
гарагт гаргасан Ираны мэдэгдэлд уран баяжуулалтын хэмжээ, түвшин, баяжуулсан материалын
нөөц, судалгаа, хөгжүүлэлт зэрэгт баримталж буй хязгаарыг чанд мөрдөхгүй хэмээн
дурджээ. Уг мэдэгдлийг Ираны Засгийн газрын төлөөлөгчдийн уулзалтын дараа хийжээ.
Иракийн нийслэл
Багдад хотын нисэх онгоцны буудалд АНУ-ын өгсөн агаарын цохилтын үеэр Ираны генерал
Касем Сулеймани амиа
алдсанаас хойш Америк-Ираны хурцадмал байдал улам даамжирчээ. Ням гарагт Иранд К.Сулейманид
хүндэтгэл үзүүлэхээр олон зуун хүн цугласан байна. Түүнийг оршуулах ёслол
мягмар гарагт болно.