Оросын иргэдийн визгүй зорчих орны тоо 118 болж нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-08 13:28:00

МОСКВА. /TASS/. ОХУ-ын иргэд 2020 оноос дэлхийн 118 оронд визгүй зорчих боломжтой болж байгаа аж. Иргэдийн визгүй зорчих орны тоо 15 жилийн хугацаанд 83-аар нэмэгдэж, 118 болж өссөн байна. Энэ тухай Швейцарын “Henley & Partners” зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийн жил тутмын тайланд дурджээ.


Дэлхийн хамгийн олон улсаар визгүй зорчдог паспорттой орнуудын жагсаалтыг 2006 онд гаргах үед ОХУ 62 дугаарт жагсаж байжээ. Үүнээс хойш ОХУ-ын иргэдийн хувьд визгүй зорчдог орны тоо аажмаар нэмэгдсээр 2010 онд 83, 2015 онд 102, 2019 онд 117 болж нэмэгдсэн бөгөөд одоо ОХУ жагсаалтад 51 дүгээрт бичигдэж байгаа аж.


Энэхүү жагсаалтад 2005 онд Их Британи бичигдэж байсан бол одоогоор Япон улс тэргүүлж байгаа юм. 

Холбоотой мэдээ