Пуэрто-Рикод дахин газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-09 10:32:02
Yesukheitumur Tumurbaatar

САН-ХУАН. /BBC/. Пуэрто-Рикод 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас нэг хүн амиа алдаж, арлын цахилгаан эрчим хүч тасалдлаа гэж албаныхан мэдэгджээ.


Энэ долоо хоногт Пуэрто-Рикод хэд хэдэн удаа хүчтэй газар хөдлөлт болжээ. Эрх баригчдын мэдээлснээр, арлын цахилгаан станцуудад ноцтой гэмтэл учирсан бөгөөд аюулгүй байдлыг хангах зорилгоор эрчим хүчийг түр хугацаагаар салгасан байна.


Мөн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан арлын эрх баригчид онц байдал зарлажээ. АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Карибын арлаас өмнө зүгт 10 км-ийн гүнд байжээ. Байгалийн гамшгийн улмаас олон барилга, байшин сүйджээ.

Холбоотой мэдээ