Баян-Өлгий аймаг 2020 онд ан агнуураас тэрбум гаруй төгрөгийн орлого олно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-10 17:43:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Ногооннуур, Толбо, Алтанцөгц, Булган, Баяннуур, Бугат зэрэг сумын агнуурын бүс нутгаас 2020 онд 16 толгой аргаль хонь, 15 янгир ямаа, 2 халиун буга, 10 зэрлэг гахайг тусгай зориулалтаар агнах шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргажээ.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өгсөн мэдээллээр дээрх амьтны нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт 1 тэрбум 150 сая төгрөг төвлөрөх аж.

Холбогдох хууль журмын дагуу амьтны нөөц ашигласны төлбөрийн 50-иас доошгүй хувийг тухайн агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулах ёстой. Харамсалтай нь орсон орлогыг сумын удирдлагууд албаны машин худалдаж авах, бензин шатахуун, зам тавих зэргээр зориулалтын бусаар ашиглах явдал тасрахгүй байгааг албаны эх сурвалж онцоллоо.  

Холбоотой мэдээ