Аймгийн арслан М.Аманбек түрүүллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-14 11:01:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 28 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан аймгийн Спорт цогцолборт энэ сарын 13-нд боллоо.

Бөхийн барилдаанд аймаг, цэргийн цолтой 32 бөх хүч үзэн зодоглосноос тус аймгийн Цэнгэл сумын харьяат, аймгийн арслан М.Аманбек түрүүлж, Ногооннуур сумын харьяат аймгийн харцага Д.Бейбит үзүүрлэв.

Харин Ногооннуур сумын харьяат аймгийн начин Т.Ардагер, Баяннуур сумын харьяат аймгийн начин Бахытжан нар шөвгөрлөө.

Бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Монгол, Казахстан Улсын гавьяат тамирчин, улсын харцага О.Бахыт нар гардуулж баяр хүргэлээ.

Холбоотой мэдээ