Үндэсний үйлдвэрлэгчдэд түрээсийн лангуугаа үнэгүй ашиглуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-01-14 10:45:03

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад байрлах Цогжавхлан худалдааны төвийн хамт олон үндэсний үйлдвэрлэлээ дэмжин үзэсгэлэн худалдааны лангуугаа үнэгүй түрээслүүлэхээр болжээ.

Тус хамт олон өөрсдийн нүүр хуудсандаа энэ талаар байршуулсан нь Өмнөговьчуудын талархлыг хүлээж байна. Тэрээр "Хятадын юань өнөөдрийн ханшаар 399 төгрөгт хүрсэн байна. Та бүгдээс нэг зүйл хичээнгүйлэн гуйя. Энэ цагаан сараар гадаад бараа биш үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээрэй. 100 хувь үндэсний үйлдвэрлэлээ худалдаж ав гэхгүй ч боломжоороо үндэсний үйлдвэрлэлээ нэг хүн, нэг айл өрх ч гэсэн дэмжих хэрэгтэй шүү. Бид ч чадах зүйлээрээ дэмжье" гэжээ. 

Цагаан сарын үеэр Цогжавхлан-2 төв дээр "Цагаан сар 2020" үзэсгэлэн худалдааг нээж байгаа аж. Энэ үеэр түрээсийн лангуу ажиллуулах бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бэлгийн бараа, гар урлал, дээл хувцас борлуулах нь ирээд үнэгүй байрлахыг санал болгожээ. 

Цогжавхлан худалааны төв нь хүнсний худалдаа үйлчилгээг үзүүлдэг бөгөөд дээрх лангуунуудаа ээмэг зүүлт, хөөрөг, дээл хувцас, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэдэг хүмүүст үзэсгэлэнгийн үеэр үнэгүй түрээслүүлэх аж. 

Холбоотой мэдээ