Хүүхдийн тасгийнхан өдөрт 100 орчим хүүхдэд үзлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-17 10:24:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь БОЭТ-ийн хүлээн авах яаралтай тусламж болон хүүхдийн тасгийн ачааллал нэмэгдэж, ханиад, томуу, хатгаа авсан хүүхэд олноор ирж байна.

Үүнтэй холбогдуулан БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаа ямар байгаа талаар тус тасгийн эрхлэгч, эмч Д.Бямбаагаас тодрууллаа.

Д.Бямбаа хэлэхдээ: Хүүхдийн тасгийн ачаалал өмнөх долоо хоногтой харьцуулахад нэмэгдсэн. Одоо хүүхдийн тасгаар үйлчлүүлж буй иргэдийн 80 орчим хувь нь амьсгалын замын өвчин, ялангуяа ханиад, томуу, хатгаа авсан гэх оноштой байна.  

Тус тасаг дөрвөн эмчтэй. Өдөрт 100 орчим хүүхдэд үзлэг хийж байна. 39 ортой тус тасагт одоогоор 40 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм.    

Ханиад томуугаар өвчилсөн хүүхдийг юуны өмнө өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлэхийг зөвлөж байна. Улмаар ханиад хүндэрч хатгаа болж, халуурч, цагийн тарианд орох шаардлагатай болсон тохиолдолд эмнэлэгт хэвтэхийг санал болгож, шаардлагатай эмчилгээг шат дараалалтай хийж байгаа гэлээ.   

 

Холбоотой мэдээ