Хятадад цөлжилт буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаа өнгөрсөн онд нэмэгдүүлж, цөлжсөн газар нутгийнхаа хэмжээг 15 дахь жилдээ дараалан бууруулжээ.
“2019 онд нийт
2.26 сая га цөлжсөн газрыг, 250 мянган га цөлжсөн чулуутай газрын асуудлыг
зохицуулсан” гэж Хятадын Үндэсний ойн сан, бэлчээрийн асуудал хариуцсан газраас
мэдээлсэн байна.
Хятад улсад 2012-2019
онд 14 сая га газрын цөлжилтийг зохицуулж, урьдчилан сэргийлэх, хянах хэд хэдэн
төслийг хэрэгжүүлснээр элсний нүүдэл, шороон шуурганы давтамжийг бууруулжээ. Мөн
ойн сан нэмэгдэж, 7.07 сая орчим га талбайд мод тарьжээ.
Гуалин, малын
тэжээл, ургамлын гаралтай эм, жимс жимсгэнэ, цөлийн аялал жуулчлал зэрэг дэд
салбар бүхий Хятадын элсний аж үйлдвэр 2017-2019 онд тус улсын хойд хэсгийн элсэрхэг
12 бүс нутагт 10 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулсан байна.