Коронавирусийн талаар Японы иргэдэд шуурхай, үнэн зөв мэдээлэхийг үүрэг болгожээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-01-24 11:10:37

ТОКИО. /Коydo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо “2019-nCoV” коронавирустэй холбоотой үнэн зөв мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэхийг холбогдох яамд, байгууллагуудад үүрэг болгожээ. Тэрбээр ийм үүргийг Засгийн газрын шуурхай хуралдааны үеэр өгсөн байна.


Японы Засгийн газрын тэргүүн мөн хил дээр тавьдаг зохих хяналт, шалгалтыг чангатгахыг үүрэг болгожээ. Японд шинэ вирусийн халдварын хоёр дахь тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор тус улсын Засгийн газар шуурхай хуралджээ. Ухань хотоос буцаж ирсэн Хятадын 40 настай иргэнд коронавирус илэрсэн гэж Японы Эрүүл мэнд, хөдөлмөрийн яам урьд нь мэдээлжээ. Өвчтөний биеийн байдал одоогоор хэвийн байгаа аж.


Холбоотой мэдээ