Монгол, ОХУ-ын ГХЯ-дын Бодлогын зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-24 16:47:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын ГХЯ-дын Бодлогын дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр болов.


Уулзалтад Монголын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Оросын талаас ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал О.В.Степанов нар тэргүүлэн оролцож бүс нутаг, олон улсын хүрээн дэх хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.



ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн төлөөлөгчдийг мөн хүлээн авч уулзсан бөгөөд Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, Монгол-Орос-Хятад гурван талт хамтын ажиллагаа, Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн Холбоо зэрэг байгууллагатай хамтран ажиллаж буй талаар ярилцав.

Холбоотой мэдээ