Д.Трампыг огцруулах эсэхийг шийдэх хурлын үйл явц

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2020-01-25 17:21:54
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг шүүн хэлэлцэх хурал бямба гарагт үргэлжилнэ.


Баасан гарагт Ардчилсан намын гишүүд Д.Трампын хэргийн талаарх танилцуулгаа хийсэн бол бямба гарагт түүнийг төлөөлж байгаа хуульчдын өмгөөлөх явц эхэлнэ.


Дональд Трампыг огцруулах эсэх хуралд прокурор буюу яллагчаар оролцож буй Ардчилсан намын гишүүд өнгөрсөн 3 хоногийн хугацаанд Д.Трампын хэргийн талаар багагүй нотолгоог дэвшүүлж, түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, Конгрессын үйл ажиллагаанд саад учруулсан болохыг нотолсон гэж мэдэгджээ.


Мөн Д.Трамп нь өөрийн өрсөлдөгч болох Жо Байденыг улс төрийн шороонд хутгахын тулд Украинд дарамт шахалт үзүүлж, нотлох баримтыг Конгрессоос нуун дарагдуулахыг зорьсон гэж Ардчилсан намын гишүүд үзжээ. Энэ нь Ардчилсан намынхны хувьд Д.Трампыг огцруулах бас нэгэн үндэслэл юм.


Жо Байден болон түүний хүү Хантер нар Украинд авлигад автсан бизнесийн үйл ажиллагаанд оролцсон гэж Ерөнхийлөгч Д.Трамп болон Бүгд найрамдах гишүүд өмнө нь мэдэгдсэн билээ.

Холбоотой мэдээ