Монголын иргэд зорчиж явсан автобус цасанд суужээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-01-27 13:13:09

МОСКВА. /Interfax/. Монголоос Казахстан руу зорчигч тээвэрлэж явсан автобустай холбоотой осол Алтайн хязгаарт гарсан тухай ОХУ-ын Онцгой байдлын яамны тус бүс нутгийг хариуцсан газар ням гарагт мэдээлжээ.


Аврагчдын мэдээлснээр, автобусанд 47 хүн байсны 45 нь Монголын иргэд, үлдсэн хоёр нь жолооч байжээ. Уг автобус Косихинск дүүргийн Контошино тосгоны Р-256 дугаар хурдны замын 249 км-т замын хажуугийн гуу руу унасан байна.


Онцгой байдлын яамны яамнаас мэдээлснээр, зорчигчид бэртэж гэмтээгүй байна. Тэднийг хурдны замаар явж байсан автобусанд суулган ойролцоох зочид буудалд хүргэжээ. Аврагчид автобусыг трактор, бульдозероор цасан хунгараас татан гаргасан байна. Үүний дараа автобус рейсээ үргэлжлүүлжээ.


Холбоотой мэдээ