Гэрээ байгуулах ажлаа хойшлууллаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-01-27 23:21:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс хуралдаж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч байгаа улсын Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахаар шийдвэрлэжээ. Аймгийн түвшинд хэвлэл мэдээлэлд ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэж аймгийн Онцгой байдлын газрын хэвлэл мэдээллийн алба мэдэгдэв.

Аймгийн Засаг даргын Тамгын газар олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байх улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн Засаг дарга сумын Засаг дарга нартай гэрээ байгуулах ажлаа хойшлуулсан байна. Мөн аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зохион байгуулахгүй байхаар болсон гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ