УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хаалттай горимоор хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-28 12:49:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хаалттай горимоор хэлэлцэж байна.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. Н.Номтойбаяр гишүүн уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууцыг задруулсан хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас түүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх бичиг ирүүлсэн юм. Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын байнгын хороо хэлэлцэж дэмжсэн. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, улмаар энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх юм.

Холбоотой мэдээ