МҮОХ төлөвлөгөөт ажлаа хойшлууллаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-01-29 08:22:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан болж, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ.


Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос дээрх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байсан “МҮОХ-ны Гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн”, “Говийн бүсийн аймгуудын Спортын удирдах ажилтны сургалт-семинар” зэрэг ажил цуцлагдаж, хугацааг хойшлуулсан болохыг мэдэгдэв.


“Мөн энэ хугацаанд Олимпын музей ажиллахгүй болно. Спорт-Олимпын их гэр бүлийн гишүүддээ, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сахихыг уриалж байна” хэмээн МҮОХ-ноос мэдээллээ.

Холбоотой мэдээ