Төсөвт байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлав

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-02-03 21:22:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, төсөвт байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын 2020 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянаж баталлаа. 


Тодруулбал, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2019 оны 37 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж хоёрдугаар сарын гуравны өдөр төсөвт байгууллагуудын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. Тухайлбал, тус аймгийн ЭМГ, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, "Ундарга-Алтай" ОНӨААТҮГ гэх мэт төсөвт байгууллагын удирдлагуудтай уулзан, гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталсан байна.

Уг төлөвлөгөөнд тухайн байгууллагын эрхлэх асуудлын хүрээний стратеги зорилтыг хэрэгжүүлэх, хуулиар хүлээсэн нийтлэг болон тусгай чиг үүргийг хангах тодорхой шалгуур үзүүлэлт бүхий арга хэмжээнүүд тусгагджээ.

Холбоотой мэдээ