Эрэгтэй 3х3 сагсан бөмбөгчид Европт өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-04 13:32:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Токио-2020” олимпын наадамд бэлтгэж буй шилдэг багуудын тэмцээн энэ сарын 8-9-нд Бүгд Найрамдах Словени улсад болно.


Тус тэмцээнд манай улсын баг оролцох бөгөөд багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох аж. Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн тэмцээн сарын 1-нд Серб улсын Суботица хотод эхэлсэн бөгөөд олимпын эрх авахын төлөө бэлтгэж буй топ зургаан баг өрсөлдөж байна. Тус тэмцээнд Монголын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, А.Ананд, А.Гансүх нар амжилттай тоглож байгаа юм.


Ташрамд сонирхуулахад, Олимпын эрх авахын төлөө бэлтгэж буй топ зургаан тэмцээнд Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн нар тоглоогүй аж. 

Холбоотой мэдээ