Д.Трампын рейтинг хамгийн дээд түвшинд хүрч өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-02-05 13:54:52

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад итгэх итгэлийн рейтинг ерөнхийлөгч болсноос нь хойших хамгийн өндөр түвшинд хүрснийг “Gallup” судалгааны компаниас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Санал асуулгын дүнгээс үзвэл, Америкийн сонгогчдын 49 хувь нь Д.Трампыг дэмжиж байгаа бол Бүгд найрамдахчуудын дунд АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчид итгэх итгэлийн үзүүлэлт 94 хувьтай байна.


Өөрсдийгөө хараат бус гэж мэдэгдэж байгаа сонгогчдын 42 хувь нь Д.Трампын явуулж буй ажлыг дэмждэг гэдгээ илэрхийлсэн байна. Энэ нь өмнөх санал асуулгын дүнтэй харьцуулахад 3 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин Ардчилсан намыг дэмжигч сонгогчдын 7 хувь нь Д.Трампын үйл ажиллагааг дэмжиж байгаа бөгөөд энэ нь өмнөхөөсөө 3 хувиар буурсан үзүүлэлт ажээ.


Нэгдүгээр сарын 16-29-ны хооронд буюу Д.Трампад импичмент зарлах эсэх үйл явцын үеэр явуулсан санал асуулгад 1033 хүн оролцжээ.


Холбоотой мэдээ