“Toyota” батарейг нь дахин ашиглах боломжтой цахилгаан автомашин танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-02-06 13:18:57

ТОКИО. /TASS/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” корпорац батарейг нь ахуй амьдралд дахин ашиглах боломжтой цахилгаан хөдөлгүүртэй шинэ автомашин бүтээж байгаа тухай “Nikkei” сонин мэдээлжээ.


Тус сонинд мэдээлснээр, хоёр хүний суудалтай жижиг оврын уг машиныг энэ оны эцсээр танилцуулах аж. Шинэ машинуудад суурилуулах батарей нь хэдэн жилээр ашиглах хугацаатай бөгөөд “Toyota” компани дараа нь солихоор төлөвлөж байгаа юм.


Бүрэн цэнэглэх чадвараа алдсан хуучин батарейг ахуй амьдралд ашиглаж болно гэж “Nikkei” сонинд бичжээ. Бүрэн цэнэггүй байсан ч гэсэн ийм батарей нь орон сууц эсвэл жижиг зуслангийн байшинг хэд хоногийн турш гэрэлтүүлэхэд шаардлагатай эрчим хүчийг гаргаж чадах гэнэ. Батарейг мөн гар утсаа цэнэглэхэд ашиглаж болно.


Холбоотой мэдээ