“Uber” автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл турших зөвшөөрөл авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-02-06 13:54:51

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Калифорни муж улсын Авто тээврийн газар автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг нийтийн эзэмшлийн зам дээр турших зөвшөөрлийг “Uber” компанид олгосон байна.


Uber компанийн автомат жолоодлоготой машиныг Аризона муж улсад турших үеэр томоохон осол гарснаас хойш хоёр жил орчмын хугацаа өнгөрчээ. Уг ослын дараа “Uber” автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийнхээ хөгжүүлэлтийг хумьжээ.


Калифорни муж улсад туршилт явуулах зөвшөөрлийг авснаар “Uber” автомат жолоодлоготой автомашиныхаа хөтөлбөрийг сэргээх боломж бүрджээ. Калифорнид автомат жолоодлоготой технологийг туслах жолоочтойгоор туршихыг компаниудад зөвшөөрдөг байна.


Аризонад 2018 оны эхээр “Uberкомпанийн автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл гэнэт эвдэрч, явган зорчигчийн аминд хүрсэн харамсалтай осол гаргахаас өмнө тус компани энэ төрлийн автомашинаа Хойд Америкийн дөрвөн хотод туршаад байжээ. 

Холбоотой мэдээ