Шинэ коронавирусний халдварын сэжигтэй иргэнийг тусгаарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-08 18:56:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусний халдварын сэжигтэй оноштой хүн тусгаарлагдсан тухай Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлэв. 


Тухайн иргэн Эрээнхотоор дайрч Шилийн гол аймгаас Замын-Үүд боомтоор нэгдүгээр сарын 30-нд Монгол Улсад  орж иржээ. Өнгөрсөн шөнө 10 гаруй хүн нэг гэрт цугларан Цагаан сарын бууз хийсэн байна. Өвчтөн дунд зэрэг халуурч, ханиалгах шинж тэмдэгтэй байсан бөгөөд хамт байсан 10 гаруй хүнийг тандан судалж байна. 


Иймд иргэд олноороо нэг дор цугларахгүй байхыг Эрүүл мэндийн яам анхааруулж байна.

Холбоотой мэдээ