Нийслэлд өдөртөө 0 хэм орчим байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-02-09 09:11:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.


Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.


2020 оны 02 дугаар сарын 09-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 5-10 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.


2020 оны 02 дугаар сарын 10-14-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


Энэ сарын 11-нд Увс, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-13-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө  2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Холбоотой мэдээ