Монголын төлөөлөгчид Америкийн зураглаачдын холбооны шагнал гардуулах ёслолд анх удаа оролцов

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2020-02-11 15:48:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн “Хийморь” уран сайхны киноны ерөнхий зураглаач Б.Баатар нэгдүгээр сарын 25-нд Монгол Улсаас анх удаа Америкийн зураглаачдын холбооны шагнал гардуулах ёслолд урилгаар оролцжээ.

Тэрбээр сүүлийн үед дэлгэцнээ гарсан  “Зангараг”, “Үргээлэг 2”, “Яллагч”, “Ар хударга” зэрэг адал явдалт, тулаант киноны ерөнхий зураглаачаар ажилласан юм. 

Өнгөрсөн оны тавдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан “Холливуд Монголд” фестивальд Холливудын алдартай продюсер, найруулагч, жүжигчин, зураглаачид уригдан ирж Монголын кино уран бүтээлчидтэй мэдлэг туршлагаа хуваалцаж сургалт зохион байгуулсан. Тэр үеэр “Хийморь” уран сайхны киног Холливудын  зочдод  үзүүлжээ. Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Kees Van Oostrum Б.Баатартай уулзахдаа “Манай нийгэмлэг монгол гишүүнтэй болбол бид баяртай байх болно” хэмээгээд өөрийнхөө мастер класст урьсан юм байна. Ийнхүү Оскарын наадмын өмнө болдог онцлогтой, 34 дэх удаагийн Америкийн зураглаачдын холбооны шагнал гардуулах ёслолд зураглаач Б.Баатар, “Холливуд Монголд” төслийг санаачлагч, мисс, жүжигчин  А.Баярцэцэгийн хамт оролцжээ.


Холбоотой мэдээ