Улаанбаатарт 6-8 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-17 07:49:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

2020 оны 02 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор,Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Хөвсгөлийн уулс, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод Дарьгангын талаар 7-12 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ