Хамарын хийд, Хан Баянзүрх хайрханд зорчихыг хязгаарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-02-18 12:50:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Хамарын хийд, Хан Баянзүрх хайрханд зорчихыг хязгаарласан байна. 

Цагаан сарын үеэр монголчуудын олноор зорьдог газрын нэг нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт байдаг Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэжээ.

"Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, "Цагаан сарын баяр"-ыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй болсонтой холбогдуулан Сайншанд сумын Засаг даргын захирамжаар Хамарын хийд, Хан Баянзүрх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 3 дугаар сарын 2-ныг хүртэл түр хугацаагаар хязгаарлалаа" гэж албан шийдвэрт онцолсон байна.

Холбоотой мэдээ