Жүдо бөхийн холбоотой хамтран ажиллан санамж бичигт гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-18 14:17:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн Жудо бөхийн холбооны тэргүүн Х.Мухтар нар хамтран ажиллах санамж бичигт энэ сарын 17-нд гарын үсэг зурлаа.

Санамж бичиг нь тус аймагт жүдо бөхийн спортыг хөгжүүлэх бүс, улс, олон улсын дэвжээнд аймаг, эх орныхоо нэрийг өндөрт өргөх тамирчдыг бэлтгэх зорилготой аж.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан цаашид аймгийн Жүдо бөхийн холбоог орон нутгаас бүх талаар дэмжиж, ажиллахын сацуу дасгалжуулагч багшийн орон тоо, цалин хөлсийг шийдвэрлэнэ гэв.  

Холбоотой мэдээ