"АПУ” 75.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-02-19 16:46:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд Үнэт цаасны зах зээлийн хуулийн дагуу өнгөрсөн оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлээд байна. Үүнээс гадна ХК-иудын ТУЗ хуралдаж, өнгөрсөн оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг олгохоор шийдвэрлээд байна. 

Үүнд, "Баянгол зочид буудал", "Ард санхүүгийн нэгдэл", "Талх чихэр", "Улаанбаатар хивс" зэрэг томоохон 10 гаруй ААН, компани орж байна. Өнөөдрийн байдлаар:

  • "Баянгол зочид буудал” ХК нэгж хувьцаандаа 360.0 төгрөг буюу нийт 152.3 сая төгрөгийг,
  • Ард Санхүүгийн Нэгдэл” ХК нэгж хувьцаандаа 34.95 төгрөг, нийт 1 тэрбум төгрөгийг, 
  • "Талх чихэр” ХК мөн нэгж хувьцаандаа 225 төгрөг, нийт 230.3 сая төгрөгийг,
  • "Улаанбаатар Хивс” ХК нэгж хувьцаандаа 300 төгрөг, нийт 121.4 сая төгрөгийг,
  • "Мандал даатгал” ХК нэгж хувьцаандаа 4 төгрөг, нийт 2.49 тэрбум төгрөгийг,
  • "Улаанбаатар-БҮК” ХК нэгж хувьцаандаа 4 төгрөг буюу нийт 526.2 сая төгрөгийг,
  • "Хүрд” ХК нэгж хувьцаандаа 535 төгрөг буюу нийт 72.3 сая төгрөгийг,
  • "Монгол Базальт” ХК нэгж хувьцаандаа 4 төгрөг буюу нийт 225.6 сая төгрөгийг, 
  • "АПУ” ХК нэгж хувьцаандаа 71 төгрөг буюу нийт 75.5 тэрбум төгрөгийг,
  • "Ард Даатгал” ХК 2019 оны цэвэр ашгийн 49.45хувийг буюу нэгж хувьцаандаа 34 төгрөг, нийт 850.0 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг болгон тараахаар болоод байна. 

ХК-иуд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ) ТӨХХК-иар дамжуулан ногдол ашгийн мөнгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах юм. Энэ талаар СЗХ нарийвчлан тогтоогоод байгаа юм. 

Үүний өмнө бид "Тахько", "Монгол шуудан" ХК-иуд ногдол ашиг тараах талаар мэдээлсэн. 

Б.Болд


Холбоотой мэдээ