Хятадад коронавирусний халдварын 394 шинэ тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-02-20 10:19:20

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадад лхагва гарагт коронавирусний халдварын 394 шинэ тохиолдол бүртгэгдэж, 114 хүн нас барж, 1779 хүн эмнэлгээс гарсан талаар тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд пүрэв гарагт мэдээлжээ.


Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, Хятадад лхагва гарагийн оройн байдлаар коронавирусний халдварын 74576 тохиолдол бүртгэгдэж, 2118 хүн нас барсан бол 16155 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан байна. 


Мөн коронавирусний халдварын голомт болох Хубэй мужаас гадна бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо энэ сарын 3-наас хойш 16 дахь өдрөө дараалан буурч, лхагва гарагт 45 тохиолдол бүртгэгджээ. Тухайн өдөрт Хубэй мужид 349 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд мягмар гарагт уг үзүүлэлт 1693 байжээ. 

Холбоотой мэдээ