Елена Батурина Оросын хамгийн баян эмэгтэй байхаа больжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-02-20 14:25:25

МОСКВА. /RIA Novosti/. Онлайн худалдааны “Wildberries” компанийг үүсгэн байгуулагч Татьяна Бакальчук “Forbes” сэтгүүлээс гаргадаг ОХУ-ын хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлж, өмнөх жилүүдийн жагсаалтыг тасралтгүй тэргүүлэгч Елена Батуринаг гүйцэж түрүүлсэн байна.


“Forbes” сэтгүүлд мэдээлснээр, Бакальчукийн хөрөнгийн хэмжээ жилийн хугацаанд 400 сая ам.доллароор өсөж, 1.4 тэрбум ам.долларт хүрсэн бол Батуринагийн хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөөгүй бөгөөд хоёрдугаар сарын 20-ны байдлаар 1.2 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. “Бакальчукийн хөрөнгийн хэмжээ ийнхүү өссөн нь үндсэн хөрөнгө болох “Wildberries” онлайн дэлгүүрт гарсан өөрчлөлттэй холбоотой. Пүрэв гарагт нийтлэгдсэн онлайн худалдаа эрхлэгч 10 томоохон компанийн жагсаалтаас үзвэл, 2019 онд “Wildberries”-ийн эргэлт 88 хувиар өсөж, 223.5 тэрбум рубль болсон” гэж “Forbes” сэтгүүлд тэмдэглэжээ.


Бакальчук Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад анх 2018 онд оржээ. Тухайн үед түүний хөрөнгө 600 сая ам.доллароор үнэлэгдэж байв. Жилийн дараа гэхэд түүний хөрөнгө бараг хоёр дахин өсөж, Батуринагийн дараа хоёрдугаарт бичигджээ.


Холбоотой мэдээ