“Би шигшээ багтайгаа хамт” гар зургийн уралдааны ялагчид тодорлоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-02-21 10:43:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн “Үндэсний шигшээ багийн өдөр"-ийг тохиолдуулан 6-9, 10-13, 14-16 насны ангиллаар зохион байгуулсан “Би шигшээ багтайгаа хамт” гар зургийн уралдааны ялагчдыг лхагва гарагт /2020.02.19/ МХБХ-ны байранд шалгаруулжээ.


Бага насны хүүхдүүдийн шигшээ багаа дэмжих сэтгэл, эх орноо гэх сэтгэхүйг харуулахыг зорьсон уг уралдаанд нийт 92 бүтээл ирүүлсэн байна. Тодруулбал 6-9 насны ангилалд 22, 10-13 насны ангилалд 40, 14-16 насны ангилалд 30 зураг тус тус ирүүлжээ. “Грассрүүтсийн элч хөлбөмбөгчид”, “Joma Mongolia” төлөөлөгч, үндэсний шигшээ багийн хөгжөөн дэмжигчдийн төлөөллүүд нийлсэн баг бүрэлдэхүүний тодруулсан шилдэг зургуудыг та бүхэнд танилцуулж байна.



6-9 насны ангиллын ялагчид: 1. А.Хулан-Эрдэнэ /Улаанбаатар хот, 13-р сургууль, 3е анги/

2. Э.Зөнбилэг /Улаанбаатар хот, 33-р сургууль, 4в анги/

3. М.Энэрэлт /Улаанбаатар хот, 115-р сургууль, 3а анги/

4. М.Мөнхданзан /Дорноговь, Сайншанд 1-р сургууль, 4б анги/



10-13 насны ангиллын ялагчид: 1. Э.Билгүүн /Улаанбаатар, 97-р сургууль, 5ж анги/

2. А.Анар /Улаанбаатар хот, 13-р сургууль, 8в анги/

3. Э.Энхцолмон /Улаанбаатар хот, Ганзам 20-р сургууль 8г анги/

4. М.Хүслэн /Улаанбаатар хот, 23-р сургууль, 7ё анги/



14-16 насны ангиллын ялагчид:

1. Х.Халиунболд /Хөвсгөл аймаг, Мөрөн сум, Эрдийн далай ЦС, 11в анги/

2. Х.Мөнх-Эрдэнэ /Улаанбаатар хот, БХИС-ийн Тэмүүжин өрлөг БДС, 11а анги/

3. О.Буянбат /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 72-р сургууль/

4. Э.Ананд /Улаанбаатар хот, 23-р сургууль, 9а анги/



Энэ зургуудаас ДАШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатны постер болох шилдгийн шилдгээр Хөвсгөл аймгаас уралдаанд оролцсон Х.Халиунболдын зураг шалгарсан  байна. Уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт оролцогчиддоо болон хамтарч ажилласан Joma Mongolia хамт олонд МХБХ-ноос чин сэтгэлийн талархал илэрхийллээ.









Холбоотой мэдээ