“Facebook” видео тоглоом хөгжүүлэгчдийн бага хуралд оролцохгүй

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-21 11:07:34

НЬЮ-ЙОРК. /TASS/. Шинэ коронавирус дэгдэж буйтай холбоотойгоор Америкийн “Facebook” компани жил бүр Калифорни муж улсын Сан-Франциско хотод 3 дугаар сарын 16-20-нд болдог видео тоглоом хөгжүүлэгчдийн бага хуралд оролцохгүй байх шийдвэрийг гаргажээ.


“Тоглоом хөгжүүлэгчдийн бага хурал нь бидний дурсамжтай мөчүүдийн нэг хэдий ч ажилтнуудынхаа эрүүл мэндийг бид бүхнээс дээгүүр тавьдаг. “2019-nCoV” коронавирусний дэгдэлтээс болгоомжлох үүднээс бид энэ жилийн арга хэмжээнд оролцохгүй” хэмээн тус компанийн мэдэгдэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ