Бага насны хоёр хүүхэд галд өртөн энджээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-02-21 11:52:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд гэр шатаж, бага насны хоёр хүүхэд галд өртөн нас баржээ.

Тодруулбал, Баянхонгор сумын Дуурсах гуравдугаар багийн 15 дугаар гудамжинд иргэн С-гийн дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 20-ны 15:11 цагт аймгийн ОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж галыг унтраасан байна.

Гал түймэрт нэг настай эмэгтэй С, дөрвөн настай эмэгтэй У, нар өртөж нас барсан байсныг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Холбоотой мэдээ