“Ковид-19”-ээр халдварласан хүний тоо 76 мянга давжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-02-21 13:07:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээлснээр, энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагийн байдлаар шинэ коронавируст халдварын улмаас  2247 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 76179-д хүрсэн бол 18028 хүн эдгэрчээ.

“Ковид-19” халдвар БНХАУ-аас гадна 26 улсад бүртгэгдсэнээс  БНСУ-д эрчимтэй тархаж байгаа аж. Иймд иргэд “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн орон руу зорчихгүй байх, зорчсон бол 14-21 хоног өөрийгөө тусгаарлах, амны хаалт зүүх, гараа савандаж угаахыг тус яамнаас зөвлөж байна. 


Холбоотой мэдээ