БНХАУ-ын 54 иргэнийг эх оронд нь буцаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын мэдээлснээр өнөөдөр Замын-Үүдийн хилийн авто боомтоор БНХАУ-ын 54 иргэнийг эх оронд нь буцаав.
Дээрх иргэдэд эрүүл мэндийн үзлэг, хяналт хийн Улсын Онцгой комиссын шийдвэрээр Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтыг түр нээж буцаав. БНХАУ-ын дээрх иргэд буцах хүсэлт гаргасан аж.
Иргэдийг Монгол Улсын талаас автобусаар авто замын шалган нэвтрүүлэх боомтод авчирч, БНХАУ-ын автобусаар улсын хилийг нэвтрүүлж, тээврийн хэрэгсийг ариутган халдваргүйжүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.