БНСУ-д коронавирусээр халдварласан тохиолдол 833-т хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-24 16:29:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д коронавирусээр халдварласан тохиолдол өнөөдөр 10.00 цагаас хойш 70-аар нэмэгдэж нийт 833-т хүрснийг БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв өнөөдөр орон нутгийн цагаар 17.00 цагт мэдэгдсэнийг Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам уламжиллаа.


Сөүл хотод 1, Бусан хотод 12, Тэгү хотод 41, Дэжөн хотод 1, Улсан хотод 1, Кёнги мужид 2, Умард Гёнсан мужид 12 тохиолдол тус тус шинээр илэрсэн байна.


Одоогоор 31 923 (+4071) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 20 292 (+1165) иргэний хариу сөрөг буюу халдваргүй гарч, 11631 (+2906) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 22 (+4) иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 7 иргэн нас барсан. Одоогоор 804 (+66) иргэн тус улсад тусгаарлагдсан байна.

Холбоотой мэдээ