Америкийн Милуоки хотод гал нээсний улмаас хэд хэдэн хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-02-27 08:10:22

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Висконсин муж улсын Милуоки хотод байрлах “MolsonCoors” компанийн шар айргийн үйлдвэрт гал нээсний улмаас хэд хэдэн хүн амиа алдсан тухай хотын дарга Том Барретт  “ABC“ телевизээр мэдэгджээ.


“Хэд хэдэн хүн амиа алдсан, тэдний дунд гал нээсэн этгээд байгаа гэж таамаглаж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Хотын дарга хэргийн газар ойртохгүй байхыг зөвлөжээ. Тэрбээр яг хэдэн хүн амиа алдсан талаар мэдээлээгүй боловч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдсэнээр, таван хүн амиа алдаж хэд хэдэн хүн хүнд шархадсан байна.


“MolsonCoors” компанийн хуучин ажилчдын нэг гал нээсэн гэж "ABC” телевизээр мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, уг этгээд энэ өдөр ажлаасаа халагдсан байна. Тэрбээр ажлаасаа гарч яваад, дараа нь зэвсэгтэй буцаж иржээ.


Холбоотой мэдээ