Шинэ Зеландад коронавирусний анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-28 13:25:35

МОСКВА. /РИА Новости/. Шинэ Зеландад коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгджээ.


Өвчтөнийг Окленд хотын эмнэлэгт хүргэжээ. “Өвчтөний биеийн байдал одоогоор хэвийн байна” хэмээн Ж.Ардерн мэдэгдсэн байна. “TVNZ” телевизийн мэдээлснээр, өвчтөн Ираныг зорьсныхоо дараа Окленд хотдоо эргэн ирсэн байна.


Эх газрын Хятадад коронавирусээр халдварласан хүний тоо 78000 давсан бол 36000 гаруй хүн эмчлэгдсэн байна. Сүүлд мэдээлснээр, Хятадаас гадна өөр 56 улсад коронавирусний халдвар бүртгэгдээд байна. 

Холбоотой мэдээ