Дорноговийн малчид өмнөд хөршид 1000 хонь хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-02-29 10:23:34

Дорноговь/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин  БНХАУ-д  буцалтгүй тусламж болгож  аймгийнхаа ажилсаг, хөдөлмөрч малчдаасаа 1000 хонь хандивлаж буйгаа албан бичгээр мэдэгдсэн байна.

Өмнөд хөршид гараад байгаа "Covid-19" гэх халдварт өвчний улмаас БНХАУ-д олон мянган хүн өвдөж, олон зуун хүн амиа алдаад байгаа юм.

Дорноговь аймаг БНХАУ-тай 600 км газраар хиллэдэг бөгөөд байнгын ажиллагаатай Замын-Үүд, Ханги боомтоор хоёр улсын иргэд, аж ахуй нэгжүүд харилцан худалдаа арилжаа хийхээс гадна Дорноговь аймаг өмнөд хөршийн олон мужтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажилладаг.

Өмнөд хөршид туслах буцалтгүй тусламжийн хүрээнд Дорноговийн 14 сум тус бүр 70-80 толгой хонь хандивлахаар боллоо. 

  

Холбоотой мэдээ