Жек Ма Японд нэг сая амны хаалт хандивлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /China Daily/.
“Alibaba” корпорацийг үүсгэн байгуулагч Жек Ма коронавирустэй
тэмцэхэд нь зориулж Япон улсад нэг сая амны хаалт хандивлажээ.
“Гай зовлон, бэрхшээлийг хамтдаа даван туулцгаая” хэмээн тэрбумтан Жек Ма мэдэгдсэн байна. Түүнчлэн Японд нөхцөл байдал аажмаар хэвийн болно гэдэгт найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ.
БНХАУ-аас Токио хот руу илгээсэн 50 тонн хүмүүнлэгийн тусламжийг “China Eastern Airlines” агаарын тээврийн компанийн нисэх онгоцоор хүргэсэн тухай “China Daily” сонин цохон тэмдэглэсэн байна. Одоогоор Япон улсад коронавирусээр халдварласан хүний тоо 1000 хүрээд байгаа аж. Тэдгээрийн дийлэнх нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчид юм.