"Супер мягмар гараг"-ийн сунгаанд Ж.Байден 10 муж улсад тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-05 07:34:01

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроос нэр дэвшигчийг тодруулахаар 14 муж улсад явуулсан "супер мягмар гараг"-ийн сунгаанд дэд Ерөнхийлөгч асан Жо Байден 10 муж улсад ялалт байгуулжээ. 


Мөн Ж.Байдены гол өрсөлдөгч болох Вермонт муж улсын сенатч Берни Сандерс Колорадо, Юта, Вермонт муж улсад тэргүүлжээ. Түүнчлэн тэрбээр олон сонгогчтой Калифорни муж улсад ялалт байгуулах төлөвтэй байна.


Харин сонгуулийн кампанит ажилдаа олон сая ам.долларыг зориулсан Нью-Йорк хотын дарга асан Майкл Блумберг ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татаж буйгаа мэдэгдэж, Ж.Байденыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.


Массачуссетс муж улсын сенатч Элизабет Уоррены хувьд өөрийн төлөөлдөг муж улсдаа гуравдугаарт жагссан байна.

Холбоотой мэдээ